Ковид-19 өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд бүхэлд нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар ариутгал” ХХК-р ариутгал хийлгэлээ. Шүүхээр үйлчлүүлж буй иргэд та бүхэн өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг https://www.facebook.com/184Songinokhairkhan фэйсбүүк пэйж хуудсаар авах болон чатаар Шүүхийн үйлчилгээний ажилтантай холбогдож өөрт хэрэгтэй мэдээллийг аваарай. Зайлшгүй шүүхийн байранд ирэх тохиолдолд амны хаалт заавал зүүх, шүүхийн байранд аль болох биечлэн ирэхээс татгалзах, нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл, хүсэлт, гомдол зэргийг Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хаягаар шууданд хийх, архивын лавлагаа авах хүсэлт хүргүүлэх зэрэг үйлчилгээг i_songinokhairkhan@shuukh.mn хаягаар ирүүлж үйлчлүүлнэ үү.
Нийт иргэд та бүхэнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг гэртээ болон өөрийн ажлын байрны өрөө тасалгаанд тогтмол хийж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар