Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.20-ны өдрийн 184/ШЗ2021/07705 дугаар шүүгчийн захирамжаар “Шинэ бадмаараг” ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийхээр товлосон тул нэхэмжлэгчид нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлнэ үү.