Шүүхийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй иргэд биечлэн оролцоход тулгардаг бэрхшээлийг арилгах, тэдний эрхийг хангах зорилгын хүрээнд тус шүүхийн байранд хүүхдийн өрөө шинээр гаргаж, өмгөөллийн “Эм ди эс энд Хаанлекс” ХХН-ийн санхүүжилтаар засварлаж, тохижуулсан ба 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Дээрх арга хэмжээнд тус нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дүгэржав, хууль М.Ариунзул, шүүгч В.Амартүвшин, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Өнөрбаяр болон албаны холбогдох ажилтнууд оролцов.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР