Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спорт наадам 2022” тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд 6 төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнийг 2019 оны шилжин явах Цомын эзэн баг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зохион байгуулж, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болон Тамгын газар зочин багаар оролцлоо.
Уг тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болов. Нийт баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар