Шүүхийн Eрөнхий зөвлөлийн гишүүн Б.Баасанжав, А.Отгонцэцэг, шүүхийн захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар нарын ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11.00-13.00 цаг хүртэл тус шүүхэд ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзалт хийж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, шинээр батлагдсан дүрэм журам цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг хүргэж санал бодлыг нь сонсож ярилцав. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа болон ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Тамгын газрын дарга Б.Батцэцэг нар шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлаар гишүүдэд танилцуулга хийж, санал хүсэлтээ илэрхийлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар