•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
  • Холбоо барих

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

       Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

  

        Шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн:

           Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Н.Отгонбуян

           Шүүгчийн туслах Ж.Найданжав,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн нийт албан хаагчдадаа салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье.


 

 

Сонигинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар

Хуваалцах:

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх