•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
  • Холбоо барих

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БУЙ ЭРХЭМ ШҮҮГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагваагийн Оюунцэцэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүх шүүгчдийн хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Тамгын газрын ажилтнууд оролцсон.

  

      Хүндэтгэлийн хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар нээснээр эхэлж, Тамгын газрын дарга Б.Батцэцэг Л.Оюунцэцэг шүүгчид шүүгчийн өмсгөл, алхыг хүндэтгэлтэйгээр дурсгал болгон хадгалуулав.

Шүүгч Л.Оюунцэцэг улсад 38 түүнээс цэцэрлэгийн болон бага ангийн багшаар 7 жил , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 4 жил, шүүгчээр 26 жил ажиллаж, шүүхийн  байгууллагад 30 дахь жилдээ ажилласан.

Шүүгч Л.Оюунцэцэг нь шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч ажилтнуудад үнэт сургаалаа хайрлалаа.

Эрхэм шүүгч Л.Оюунцэцэгтээ цаашдынх нь амьдралд эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.


 

Шүүхийн тамгын газар

Хуваалцах:

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх