Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн байранд Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдийн зөрчил, маргаантай асуудлыг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, үйлчилгээг сурталчлах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр "Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүү, Иргэний анхан шатны шүүх уг өдөрлөгийн хүрээнд Шүүхийн бүтэц зохион байгуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, онцлог давуу тал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирсэн өргөдлийг шийдвэрлэх, бусад сонирхсон асуултад хариулт өгч иргэд олон нийтэд тус тус тайлбарлан таниулах, мэдээлэл хийж, гарын авлага тарааж ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар