Тус шүүхийн тамгын газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, стресс даван туулах чадвар” сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулав. Сургалтыг 2 дугаар клиникийн эрхлэгч Б.Алтанзул удирдан явуулж, “Стресс даван туулах чадварын талаарх” мэдээлэл өгч стресс буруулах арга зам, амьсгалын дасгалуудыг зааж зөвлөгөө өглөө.
Шүүхийн Тамгын газар