Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Төрмөнхийн Ариунболдыг томилж , шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 11 сарын 01-ний өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тус шүүхийн байранд зохион байгууллаа. Шүүхийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Тамгын газрын дарга Б.Батцэцэг удирдаж ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав.
Шүүгч Т.Ариунболд “Шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа батлан тангараглаж” тангаргийн хуудаст гарын үсэг зурлаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд шинээр томилогдож буй шүүгч Т.Ариунболдын гэр бүл оролцлоо.
Шүүхийн Тамгын газар