•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

ЭД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ ГОМДЛОО МЭДЭГДСЭН ӨДРӨӨС ХОЙШ 7 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ГАРГАНА

Туршилтаар

     Шийдвэрийн  огноо, дугаар: 2020.01.29-ны өдөр №184/ШШ2020/00348

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     2022.12.27 Хураангуй-9

 

   Шүүхийн шийдвэрээр хариуцагч Э-с 22,666,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагааг хийжээ.

 

    Төлбөр төлөгч Э нь үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа уг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

    Хуульд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан тул төлбөр төлөгч Э-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/90773?daterange=2020-01-01%20-%202020-12-31&id=1&court_cat=1&bb=1 

     Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой    байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.



     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
     шүүхийн шүүгч Д.Уранзул

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх