•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
  • Холбоо барих

Аялал жуулчлалын гэрээгээр жуулчны компани жуулчинд аяллын иж бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй

Туршилтаар

 

Шийдвэрийн  огноо, дугаар: 2018.10.03-ны өдөр №184/ШШ2018/02437

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.01.20 Шийдвэрийн тойм - 01

           

     Нэхэмжлэгч О ХХК хариуцагч Т-д холбогдуулан аялал жуулчлалын явцад гарсан онгоцны нэмэлт зардалд 2.970.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.    

 

     Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т-тэй 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Сочи хотод болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлэхээр, иж бүрэн аяллын хөтөлбөр санал болгож, аялал жуулчлалын гэрээ байгуулжээ. Жуулчны компани болох О ХХК нь ОХУ-ын Москва хотын нисэх онгоцны буудлын үүдэнд онгоц нисэхээс 40 минутын өмнө жуулчныг буулгаж өгсөн байна. Жуулчин буюу хариуцагч Т нь онгоцны гарцыг хайж хугацаа алдсаны улмаас хуваарьт нислэгээсээ хоцорсон тул жуулчны компаниас дахин онгоцны тасалбарын мөнгө авч Монгол Улсад ирсэн болох нь тогтоогдсон. 

 

     Аялал жуулчлалын гэрээ байгуулсан бол жуулчны компани жуулчинд аяллын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл жуулчны компани энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу олон улсын хуваарьт нислэгээс 40 минутын өмнө жуулчныг нисэх буудлын үүдэнд буулгасан, мөн онгоцны гарцад хүргэж өгөөгүйгээс нэмэлт зардал гарсан гэж шүүх үзсэн тул жуулчны компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/79560?daterange=2017-01-01%20-%202023-01-19&id=1&court_cat=1&bb=1

     Санамж:
    Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
     шүүхийн шүүгч Б.Хишигбаатар

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх