•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Өмчлөгч нь тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулахыг зөвшөөрч шилжүүлсэн бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй

Туршилтаар


     Шийдвэрийн огноо, дугаар: 2021 он 12 сарын 17 өдөр №184/ШШ2021/03397

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     2023.02.14 Шийдвэрийн тойм - 02


     Нэхэмжлэгч Бат нь хариуцагч Болд, Дорж нарт холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 17 885 805 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

    Хариуцагч Дорж нь 2021 оны 07 сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хариуцагч Болдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрснөөр жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Батын тээврийн хэрэгсэлд 17 885 805 төгрөгийн хохирол учруулсан байна. Хариуцагч Болд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн боловч хариуцагч Дорж тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тул би хариуцахгүй, Дорж хариуцах ёстой гэжээ.

      Иргэний хуульд өмчлөгч нь тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулахыг зөвшөөрч шилжүүлсэн, шилжүүлсэн этгээд уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол өмчлөгч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан тул шүүхээс хариуцагч Болд, Дорж нараас 17 885 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батад олгохоор шийдвэрлэсэн байна.

           

     Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/108546?daterange=2021-12-17%20-%202021-12-30&id=1&court_cat=1&bb=1

   Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно. 

     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
     шүүхийн шүүгч А.Энхтөр

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх