•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Өмчлөгчийн эрхийг болзол тавьж хязгаарлах боломжгүй гэж үзэв

Туршилтаар

     Шийдвэрийн  огноо, дугаар: 2023.02.08-ны өдөр №184/ШШ2023/00661   

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     2023.03.15 Шийдвэрийн тойм-3

 

     Шүүхээс гэрлэлт цуцлахад дундын эд хөрөнгийг асуудлыг шийдвэрлэж, орон сууцыг нэхэмжлэгч Н.О-ын өмчлөлд үлдээсэн боловч хариуцагч Ж.Д нь орон сууцнаас нүүгээгүй тул орон сууцыг чөлөөлүүлэхээр Н.О дахин шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Ж.Д нь “... хүүхдийг 18 насанд хүртэл орон сууцыг зарахгүй бол суллаж өгнө ...” гэж маргасан.

 

Өмчлөгч өөрийн хөрөнгийг үзэмжээрээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд өмчлөгчийн энэхүү туйлын эрхийг болзол заан хязгаарлах боломжгүй гэж шүүх үзэж, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ж.Д-д даалгаж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/125600?daterange=2023-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=1&bb=1

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно. 



     Тойм бэлтгэсэн: Сонгинохайрхан
     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
     шүүхийн шүүгч Г.Нямсүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх