•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Барилгын норм стандарт маргааны үйл баримтыг тогтоох үндэслэл болов.

Туршилтаар


Шийдвэрийн  огноо, дугаар: 2023.02.09-ний өдөр №184/ШШ2023/00686  

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.04.15 Шийдвэрийн тойм - 4

 

     Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан хамран ажиллах гэрээний дагуу олсон орлого болох 15.000.000 төгрөгийг бүхэлд гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б гэрээний үүргээ биелүүлсэн тул 15.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

    Нэхэмжлэгч А нь ажил олох, хариуцагч Б нь олсон ажлыг гардан хийж гүйцэтгэх замаар талууд хамтарч С-ийн гражийн шал цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

    Нэхэмжлэгч А нь шал цутгалтын ажлыг С-тэй тохирсон хугацаа болох 2021 оны 9 сарын 25-ны дотор Б-г хийж гүйцэтгээгүй тул 2021 оны 10 сарын 4-ний өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны хооронд өөрөө гүйцэтгэж С-д ажлыг хүлээлгэж өгсөн гэх үндэслэл гаргасан. Хариуцагч Б ажлыг С-тэй тохирсон хугацаа болох 2021 оны 9 сарын 25-ны дотор хийж гүйцэтгэсэн гэж няцаасан. Өөрөөр хэлбэл талууд шал цутгалтын ажлыг 2021 оны 9  сарын 25-ны өдөр хийж дуусгасан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 5-р хавсралтаар батлагдсан “Бетон ба төмөр бетон боомт БНбД 33-08-09”-ийн 2.7-д “төмөр бетон бүтээцийн бэхжилт авах хугацаа 28 хоног байх ёстой” талаар заажээ. 

 

    Барилгын стандартад 28 хоногт бетон зуурмаг хатаж, бэхжих талаар заасан байхад нэхэмжлэгч А нь дээр дурдсанаар ажлыг 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн /2021.10.4-2021.10.15-ны өдөр/ гэж тайлбарласан нь эргэлзээтэй буюу үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/126301?daterange=2023-01-01%20-%202023-04-17&id=1&court_cat=1&bb=1

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно. 

     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
     шүүгч Т.Ариунболд

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх