Туршилтаар
Шийдвэрийн огноо: 2023.05.16-ны өдөр. №184/ШШ2023/01972
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон.
2023.09.07 Шийдвэрийн хураангуй - 7
Газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж, ашиглаж, өмчилнө.
Иргэн Э нь иргэн Б-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшдэг газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Б эс зөвшөөрч “... тухайн газрыг хэн ч эзэмшээгүй хоосон байхад нь би хашаа барьж амьдарч эхэлсэн, газрын албаны байцаагч нэхэмжлэгч талд үйлчилдэг учир зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Шүүх уг маргааныг хянан хэлэлцээд Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь хэрэгт цугларсан баримтууд болох газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр иргэн Э болох нь тогтоогдсон.
Хариуцагч Б-ийн гаргасан “газрыг эзэнгүй хоосон байхад нь хашаа барьж амьдарсан” гэх татгалзал нь түүнийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй ба иргэн Э нь газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд иргэн Б-ийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Б.Баярмаа