Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Эрдэнэбаатарын Цолмонг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Э.Цолмонгийн шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР