Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хороодын засаг дарга, зохион байгуулагч, Монгол шуудан ХК-ийн 21, 25, 27, 29, 37, 64 дүгээр салбар зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Албадан ирүүлэх, эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлт, Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Шүүхийн “Гибрид” шуудангийн үйлчилгээ авах гэрээний биелэлт, шүүхээс зохигчийг дуудан ирүүлэх ажиллагаа зэрэгт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан, чиглэл хариуцсан алба хаагч нарт мэдээлэл хийх, харилцан ярилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал хүсэлтээ солилцлоо.
Хамтарсан уулзалт, хэлэлцүүлэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хамтран оролцож холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт, шүүн таслах ажиллагааг явуулахад гарч буй анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Санамж бичиг нь хууль буюу гэрээнд заагдсан талуудын эрх, үүргийг тодорхойлж байгаа бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль, гэрээнд заагдсан хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг талуудад ойлгуулж, санамж бичгийг баталгаажуулав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар