Тус шүүхийн Тамгын газраас “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Хараагүй иргэд барел үсгээр бэлтгэсэн нэхэмжлэлийн загварыг ашиглан шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах” талаарх сургалтыг 2020 онд зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байна.
Дээрх төлөвлөгөөний дагуу сургалтыг Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг, Т.Баяртөгс, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Б.Аззаяа нар Иргэд, Аж ахуйн нэгжүүд хэрэг маргаанаа эв зүйгээр, хурдан шуурхай шийдүүлэхэд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ямар чухал ач холбогдолтой болохыг “Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоо”-ны удирдлага, гишүүдэд танилцуулж, гарын авлага тарааж, сургалтын үеэр тус төвийн гишүүдээс сонирхсон асуудлаар хариулт, зөвлөгөө, мэдээллийг өгч хамтран ажиллаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар