Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс зарласан Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 123 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын ярилцлагын шалгаруулалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.
Ярилцлагын шалгалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний шатны сорилын шалгаруулалтад тэнцсэн 119 хүн оролцож байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл
Хэвлэл мэдээллийн хэлтэс