•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу жинхэнэ нэхэмжлэгчээр солив.

Туршилтаар

Шийдвэрийн  огноо: 2021.11.08-ний өдөр. №184/ШЗ2021/12785

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2022.11.14 Процесс Хураангуй-3

 

     Иргэн Саруул нь “… автомашины үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг иргэн Сүхээс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Саруулаас “ … Сүхээд худалдсан автомашины жинхэнэ өмчлөгч нь би биш, “Б” ХХК бөгөөд, тухайн үед миний бие “Б” компаниас олгосон итгэмжлэлийг үндэслэн уг тээврийн хэрэгслийг хариуцагч Сүхээд шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийг “Б” ХХК-иар сольж өгнө үү...” гэжээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болохоор заасан байна.

   Шүүх нэхэмжлэгч Саруулын хүсэлтийг хүлээн авч хянаад, хүсэлтийг хангаж, түүнийг жинхэнэ нэхэмжлэгч болох “Б” ХХК-иар сольж шийдвэрлэжээ.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

   

     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан

     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

     шүүхийн шүүгч Б.Баярмаа

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх