•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Дуудлага худалдаатай холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна

Туршилтаар

Шийдвэрийн  огноо: 2022.11.07-ны өдөр. №184/ШЗ2022/16982

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2022.11.28 Процесс Хураангуй-4

 

 

Нэхэмжлэгч Наран нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэж, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч шүүхэд гаргажээ.

Шүүх, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хянаж байгаа бол уг ажиллагааг цаашаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болохыг хуулиар шүүхэд зөвшөөрсөн гэж үзэж, дуудлага худалдаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

              Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан

              дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

              шүүхийн шүүгч Х.Оюунжаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх