•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

НОТАРИАТЫН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ШҮҮХЭЭР БАТАЛГААЖУУЛАВ

Туршилтаар

     Шийдвэрийн  огноо: 2019.09.17-ны өдөр. №184/ШЗ2019/10207

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

     2022.12.28 Процесс Хураангуй - 6

 

     Иргэн Д болон Г нар 2019 оны 07 сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Г нь Д-д 5.250.000 төгрөгийн төлбөр төлөх, төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг Г-с гаргуулахаар харилцан тохиролцож, уг тохиролцоогоо нотариатаар гэрчлүүлжээ.

     Талууд төлбөрийн талаар “үл маргах”-аар тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол нотариат төлбөр авагчийн хүсэлтээр “Мэдэгдэх хуудас” үйлдэж төлбөр төлөгчид хүргүүлэхээр хуульд заасан байна.

Төлбөр төлөгч Г нь нотариатын мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч үл маргах журмаар тохиролцсон 5,250,000 төгрөгийг төлөөгүй тул шүүх төлбөр авагч Д-ийн хүсэлтийг үндэслэн “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан

     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

     шүүхийн шүүгч Д.Уранзул

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх