Туршилтаар
Шийдвэрийн огноо: 2022.11.11-ний өдөр. №184/ЕШ2022/02432
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2022.11.11 Процессын тойм - 1 /2023/
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, иргэн Ц-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэлээ, шүүгч илт үндэслэл муутай захирамж гаргасан ба уг захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар залруулаагүй, мөн шүүгчийн талаар сахилгын хороонд гомдол гаргасныг шүүгч мэдсэн тул хувийн сонирхол төрж болзошгүй хэмээн тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгч хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэх эрх тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид олгогдоогүй, мөн хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийн талаар сахилгын хороонд гомдол гаргасан нь тухайн шүүгчийг солих үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзсан.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Хишигбаатар