Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд ажлын байран дахь стресс бууруулах "арт терапигийн" сургалтыг сэтгэл засалч багш н.Хулан цаас, харандаа оролцуулан сонирхолтой байдлаар заав.
“Арт терапи” сургалт нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулах давхар зорилго тавьж ажилладаг бөгөөд сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад хялбар дөхөм болгодог гэж мэргэжилтнүүд хэллээ.
Мөн стресс хүний бие махбодод хэрхэн нөлөөдөг, үүнийг хэрхэн даван туулах талаар ярилцаж, оролцогчид дадлага ажлаар баталгаажуулав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар