Тус уулзалтаар шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуух ажиллагаа, дүгнэлт гаргахдаа хэрхэн хурдан шуурхай ажиллах зааварчилгааг өгч, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч Т.Ариунболд, Б.Баярмаа, Г.Нямсүрэн, Ч.Нямсүрэн, Д.Уранзул нар болон шүүгчийн захиргааны албан хаагчид, СХД-н Гээр бүл, Хүүхэд, Залуучуудын хэлтсийн дарга Н.Хөхөө, хуулийн хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцлоо.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар