•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох, энэ хугацаанд хоорондоо хоёроос доошгүй удаа уулзалт хийх, сэтгэл зүйчтэй уулзах, сургалтад хамрагдах шаардлагатай гэж үзсэн

Туршилтаар


Шийдвэрийн  огноо: 2023.02.16-ны өдөр   №184/ШЗ2023/00776

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2023.04.15 Процесс тойм - 5

 

     Эхнэр Э нь нөхөр Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ. Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрлэлтийг шууд цуцлах шаардлагагүй, гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох, тэднийг эвлэрүүлэх талаар шаардлагатай зарим арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Тодруулбал, гэрлэгчид насны хувьд залуу, тэдний дундаас төрсөн  хүүхдүүдийн нас бага, тусдаа амьдраад удаагүй, гэрлэгчдийн хэн алиных нь эрхэлж байгаа ажлын онцлогоос шалтгаалж бие биедээ анхаарал халамж тавих цаг хомс, ярилцах боломж тааруу байдаг нь гэрлэгчдийн хооронд үл ойлголцол бий болох шалтгаан болсон байна.   

Иймд шүүх гэрлэгчдийг сэтгэл зүйчтэй уулзуулж зөвлөгөө өгөхийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, мөн 8 цагийн сургалтад хамруулж, сургалттай холбоотой тайланг ирүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст, эвлэрэх 2 сарын хугацаанд 1 удаа уулзалт хийх /ресторан, лоунж зэрэг тав тухтай ярилцах боломжийг бүрдүүлэх/, 1 удаа үзвэр үйлчилгээ үзэх /кино, тоглолт, жүжиг зэрэг/-ийг гэрлэгч нарт тус тус даалгаж, үүнтэй холбоотой гарах зардлыг нөхөр Д-д хариуцуулахаар шийдвэрлэсэн.

Гэрлэгчид сэтгэл зүйчээс дэмжлэг авсан, мөн шүүгчийн захирамжид заасан сургалтад хамрагдаж, шүүхээс даалгасан уулзалтыг хийж гүйцэтгэсэн ба улмаар эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүх гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

           



     Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан

     дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

     шүүхийн шүүгч Т.Ариунболд

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх