•   70007081
  •   i_songinokhairkhan@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шийдвэрийн Тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ
  • Холбоо барих

Гэрчээр оролцох этгээдийн оршин суух хаяг, холбоо барих утас тодорхойгүй бол шүүх мэдүүлэг авахаас татгалзана.

Туршилтаар


Шийдвэрийн огноо: 2023.05.04-ны өдөр №184/ШЗ2023/08050
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2023.04.15 Процесс тойм - 6


    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 184/ШЗ2023/08050 дугаар захирамжаар хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу гэрчээр М-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл хүсэлтэд дурдсан хаягт гэрч М нь оршин суудаггүй бөгөөд гэрчийн оршин суух хаяг, ажлын газар тодорхой бус байдлаас шалтгаалан шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болсон нь шүүхийн мэдэгдэх хуудас, засаг даргын тодорхойлолтууд, шуудангийн магадалгаа, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудас болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэдэг, иргэний хэргийн шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаанд шүүх идэвхгүй байр сууринаас ханддаг ба гэрчийг эрэн сурвалжлах, хайж олох эрхийг хуулиар шүүхэд олгоогүй тул гэрчээс мэдүүлэг авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.




     Хураангуй бэлтгэсэн:

     Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
     анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Утас: 70007081

И-мэйл: i_songinokhairkhan@shuukh.mn

Copyright © Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх