Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь “Архив, бичиг хэргийн эрхлэгч”-ийн ажилд сонгон шалгаруулалт зарлаж байна.
/Албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮ-5/
Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
- Эрх зүйч /0421/
- Архивч
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн гүйцэт зөв бөглөсөн байх/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Боловсролын түвшний тодорхойлсон баримт бичгийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/
- Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим системээс авах/
- 3х4 цээж зураг
- Хувь хүний намтар
БҮРТГЭЛ: “Архив, бичиг хэргийн эрхлэгч”-ээр ажиллах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг 2023 оны 07 сарын 01-ний дотор i_songinokhairkhan@shuukh.mn цахим хаягаар болон Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, шүүхийн өөрийн байрны 202 тоотод ирүүлнэ үү.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж сонгон шалгаруулна. /Өдөр цагийг жич мэдэгдэнэ/ Холбоо барих утас: 99569597,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР