Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Шүүхийн спортын их наадам 2023.09.29-ний өдөр эхэлж 2023.10.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тус наадамд анхан болон давж заалдах, хяналтын шатны 117 шүүх, шүүхийн 42 Тамгын газрын 35 багийн 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд "Дэд байр" эзэлж, тус шүүхийн шүүгчийн туслах Баттогтохын Баяржаргал "ГАР БӨМБӨГ"-ийн эмэгтэй шилдэг тоглогчоор шалгарлаа.


Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар