Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд “Ажил мэргэжлийн ур чадвар”-ын уралдаан зарлаж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэгдсэн дүнг танилцууллаа.
Уг уралдааны тэргүүн байранд Шүүгчийн туслах Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар шалгарлаа.
Шүүгчийн туслах Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нартаа ажлын амжилт хүсье.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар