Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газрын санаачилгаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Батмөнх, шийдвэр гүйцэтгэлийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр болон Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, тоо бүртгэлийн алба хаагчидтай тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилчидтай хамтарсан уулзалтыг зохион байгуулав.
Тус уулзалтаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байгаатай холбоотой” тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж нэгдсэн ойлголтод хүрснээр цаашид иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх ач холбогдол бүхий уулзалт боллоо.
Шүүхийн Тамгын газар