Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус дүүргийн 21, 32 дугаар хороо буюу алслагдсан хорооны иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгч, Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний талаарх мэдээлэл олгох сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар шүүх дэх “Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний” талаар эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх, хөлс олгох журам”-ын талаар шүүхийн үйлчилгээний ажилтан Э.Мягмаржав нар сургалт орж мэдээлэл хүргэв. Мөн Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхбат, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хууль зүйн асуудал хариуцсан референт Н.Гэрэлтуяа нар шүүхийн үйлчилгээ, шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах талаарх мэдээлэл авах хэрэгцээ шаардлагатай иргэдэд мэдээлэл хүргэж хамтран ажиллалаа. Тус сургалтад 2 хороодын 90 гаруй иргэд хамрагдсан ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР