Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газраас яаралтай түргэн тусламж 103-ын их эмч Д.Гэрэлсүрэнтэй хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Амилуулах суурь тусламжийн ерөнхий ойлголт” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтаар амилуулах тусламжийг чанартай гүйцэтгэхийн ач холбогдол, амилуулах гинжин хэлхээний суурь тусламжийг өөрөө гүйцэтгэж сурах талаарх ойлголтыг тус шүүхийн шүүгч, захиргааны ажилчдад олгож мэдээлэл хүргэв.
Шүүхийн Тамгын газар