Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газрын санаачилгаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн” сургалтад шүүхийн нийт захиргааны ажилчид хамрагдлаа. Тус сургалтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, хэл шинжлэлийн ухааны магистр Г.Хоролсүрэн удирдан явуулж, нийтээр дагаж мөрддөг бичгийн хэлний хэрэглээний алдаа дутагдлыг арилгах, шүүхийн захиргааны ажилчдын бичгийн хэлний ур чадварыг ахиулахад чиглэсэн ач холбогдол бүхий сургалт болов.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар