Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчид өнгөрсөн амралтын өдөр буюу 2023 оны 01-р сарын 28-ний өдөр Төв аймгийн нутагт байрлах “Овооны энгэр” жуулчны баазад цасны баяраа хийлээ.
Бид энэ удаа ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт гарч, эвсэг нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх зорилго дэвшүүлж, цасны баяраа “Цэвэр агаар” сэдвийн дор хийлээ.
Тус өдөрлөгт 40 гаруй ажилчид оролцож, олс таталт, цасны сумо зэрэг спортын төрлөөр уралдан авхаалж самбаагаа сорин өдрийг зугаатай өнгөрүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар