Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны Сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Парламентын мэтгэлцээн”-ийг явуулж, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн онолын мэдлэгийг сэргээх, материаллаг болон процессын эрх зүйн чиглэлээр өгөгдсөн сэдвийн хүрээнд аргумент дэвшүүлэхдээ хууль тогтоомжийн үзэл санаа. хуулийн хэрэгжилт, түүний нийгэмд үзүүлэх үр дагаварт дүгнэлт хийж, хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг тайлбарлах, багаар ажиллах чадвар, багийн гишүүн мэтгэлцэгч талын аргумент дэвшүүлэх, тайлбар гаргах, няцаах үйлдэлд бие даан сэтгэж багийн үндсэн аргументад нэгдмэл байр суурьтай оролцон хөрвөх чадвар, багийн гишүүний илтгэх ур чадвар, тогтсон хугацаанд товч тодорхой тайлбар гаргах зэрэг шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон мэргэшсэн байдал, эрх зүйч, хуульчийн эрх зүйн үндсэн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт мэтгэлцээн амжилттай болж өнгөрлөө.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар