“Монгол шуудан” ХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу шуудангийн үйлчилгээг үзүүлдэг. Гэрээний хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа болон хамтын ажиллагаагаа сайжруулах мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч В.Амартүвшин, шүүгч Д.Уранзул, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Будхүү болон шүүгчийн туслахууд, “Монгол шуудан” ХК-ийн 37 болон 64 салбарын менежер Г.Батцэцэг, 21 болон 25 салбарын менежер Б.Байгаль, шуудан хүргэгч зэрэг байгууллагын удирдлага болон албан хаагчид 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулав.
Уулзалтаар тулгамдаж буй асуудлыг ярилцахын зэрэгцээ хуулийг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар оролцогчид санал гаргасан тул хороодын Засаг дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулах зэрэг зарим асуудлуудыг тусган зохицуулж зөвлөмж гаргах талаар харилцан санал солилцож мэдээлэл сонсов.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар