Монголын Шүүхийн ахмадуудын холбооны удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан сайн дурын ажил хийх удирдамжийн дагуу шүүхийн ахмад ажилтан Н.Оюунчимэг нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд угтах үйлчилгээг үзүүлж холбогдох мэдээллээр хангав. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тайлбарлах, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл хэрхэн бичих зааврыг танилцуулах зэргээр сайн дурын ажил хийж шүүхийн үйлчилгээнд хувь нэмэр оруулав. Дашрамд дурдахад Н.Оюунчимэг нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан юм. Шүүхийн ахмад ажилтан Н.Оюунчимэгтээ баярлалаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар