Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны “Сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Мэргэжлийн болон Хувь хүний хөгжил, танин мэдэхүйн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалт, амралтын Баяндөхөм цогцолбор”-т нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг оролцуулан зохион байгуулав.
Уг сургалтаар тус шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ “Цаг ашиглалт менежмент”, сэдвээр, шүүхийн Тамгын газрын “Ес зүйн зөвлөл”-өөс “Ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтыг ёс зүйн зөвлөлийн гишүүн шүүгчийн туслах Ж.Найданжав нар удирдан явуулав. Мөн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж эрүүл агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар