Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах Ц.Амгалан, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадорж нар тангараг өргөлөө.
Улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа албан хаагчдаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар