Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас жил болгон зохион байгуулдаг. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2023 оны 05-р сарын-19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн байранд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт шүүх болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн загвар бүрдүүлэх материалын талаар болоод бусад зөвлөгөө мэдээллийг өгч. Мөн Иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн оролцох ямар үүрэг хариуцлагатайг тайлбарлаж гарын авлага тараан ажиллаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар