2023 оны 05-р сарын-23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооноос “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн эвлэрүүлэн зуучлал ажиллаж иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, шүүхэд мэдүүлэх эрх, өргөдөл нэхэмжлэлийг гаргах, хуульд заасан бүрдүүлбэр хангах талаар болон иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл өгч ажиллаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар