"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" өдөрлөг 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр зохион байгуулагдаж Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцлоо.
Тус сурагчдад шүүхийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадорж шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцахыг төлөвлөж байгаа сурагчдын сонирхсон асуултад хариу өглөө. Мөн тус шүүхийн шүүгчийн туслах Б.Оюунбилэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох хууль журмыг тайлбарлаж, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимуудыг танилцуулав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар