Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэнг шагнаж, шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг гардуулан өглөө.
Нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын албан хаагчдын зүгээс халуун баяр хүргэе.