
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн ахмадын холбооны салбар зөвлөлөөс тус шүүхийн тамгын газрын ажилчдад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Байгууллагын соёл, ажилтнуудын харилцаа, хандлага, багаар ажиллах ур чадварыг эзэмших нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Хүний нөөцийн үндэсний судалгааны хүрээлэнгийн сургагч багш Н.Цогжавхлан удирдан явуулав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар