Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарлигаар “Алтан гадас одон”-гоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал шагнагдлаа.
Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллан төрийн дээд одонгоор шагнагдсан шүүгч Х.Оюунжаргалд тус шүүхийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар