Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай
А.Б миний бие нь 2010 онд В.Д-тэй танилцаж, 2012 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү А.Г төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс хойш хүү А.Г хүүхдийг маань авч надтай уулзуулаагүй. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү маань эцгээрээ овоглодог. Хүү А.Г нь энэ жил 3 дугаар ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, бусад зардлууд өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу өөрөө тэжээн тэтгэж, өөрийн асрамжид хүүхдээ авах хүсэлтэй байна. Иймд хүү А.Г-г миний асрамжид тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Нэхэмжлэгч өөрийн оршин суугаа хорооноос оршин суудаг тухай Засаг даргын тодорхойлолт /эх хувь/
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Хүүхэд эрүүл өсөж бойжиж байгаа тухай эмнэлгийн магадалгааг харьяалах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээс /эх хувь/
- Цэцэрлэг, ясли, сургуульд хүмүүждэг, суралцдаг тухай тодорхойлолт /эх хувь/
- Нэхэмжлэлийг 2% бичнэ.
Жич: Нэхэмжлэл бичихдээ цаасны урдаас 3 см зай авч бичнэ үү.