Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг,утасны дугаар, и-мэйл хаяг
Хариуцагч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
Миний ах Б.Л нь З.О гэгч эмэгтэйтэй 1999 оноос 2001 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 2000 онд охин Л.Ж төрсөн. Гэвч эх З.О нь 2004 онд охиноо 3 настай байхад нь бас нас барсан, Б.Л нь охин Л.Ж-ийн хамтаар манайд амьдарч байгаа 2008 оны 5 сард өвчний учир нас барснаас хойш Л.Ж-нь миний асрамжид байгаа тул намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Хавсаргасан баримт
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Нэхэмжлэл 1%
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн /
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Нас барсны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн /
- Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн /
- Улсын тэмдэгтийн хураамж / 70200 /“СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Данс:100200900941 эсвэл “Шүүхийн байрны гэрэгэ киоск машинд карт уншуулан” төлж болно.
- Бусад холбогдох баримт
- Нийт ... хуудас материал хавсаргав.