Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан
шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Ургийн овог, Эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг,утасны дугаар, и-мэйл хаяг
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
А овогтой Б миний бие 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг Н. ХХК-ий харьяа Н. их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн харьяа бараа худалдааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрөөс 0000 оны 00 сарын 00-ний өдөр хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал
Хавсаргасан баримт:
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 “СХД ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС КОД АВНА”. Данс:100200900941
- Улсын төв архив болон Нийслэлийн архивын лавлагаа /холбогдох баримт байхгүй бол байхгүй гэсэн албан тоот/
- Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
- Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт нотариатаар батлуулсан
- Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
- Бусад холбогдох нотлох баримт /зураг, баярын бичиг, үнэмлэх гэх мэт/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
- Нэхэмжлэгчийн /оршин суудаг нь үнэн гэсэн/ хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас хавсаргав.
Жич: Нэхэмжлэл бичихдээ цаасны урдаас 3 см зай авч бичнэ үү.